Мэдээ, үйл явдал

4 дүгээр сарын “Pitch day” тэмцээн боллоо.

МТ-ШУП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулж, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор зохион байгуулдаг “Silicon House Pitch Day” тэмцээн 2016 оны 04 сарын 13-ны өдөр 211 тоот буюу “Computer Vision Laboratory”-д зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шүүгчдээр: Ерөнхий шүүгч: Б.Буян-Өлзий /”ШУП-МТ”-ийн ерөнхий захирал / Ерөнхий шүүгч: Э.Бат-Орших- /”Хөгжлийн шийдэл” ТББ-ын үүсгэн байгуулагч/ […]


Та Дэлхийд Гарахад Бэлэн үү

“Монголын эдийн засгийн форум-2016”-ийн хүрээнд МТ-ШУП,  Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулсан “Та Дэлхийд Гарахад Бэлэн үү” арга хэмжээ 2016 оны 03 сарын 29-ний өдөр МТ-ШУП-ийн 211 тоот танхимд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээгээр бизнесийн талаар сонирхдог, бизнесээ эхлүүлэхээр зэхэж буй оролцогчдод зориулж, дэлхийн хэмжээнд мэдлэг чадвараа үнэлүүлж, мэргэжлийн салбартаа өөрийн орон зайг  бий болгон  амжилтанд хүрсэн залуус өөрсдөд […]


IT-ийн эмэгтэйчүүд инкубаторт бойжиж бизнесээ эхлүүлэхийг хүсч байна

МТШУП нь “Мэдээллийн технологийн эмэгтэйчүүдийн бизнес инкубатор” төслийг амжилттай үргэлжлүүлж байгаа бөгөөд инкубаторын сонгон шалгаруулалтанд амжилттай бэлтгэхэд зориулсан семинарын эхний сургалтыг  2016 оны 03-р сарын 28-нд 217 тоот “Coworking Space 2” өрөөнд  зохион байгууллаа. Энэ удаагийн эмэгтэй инкубаторт элсэхийг сонирхож буй мэдээллиийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн 4 эмэгтэй сонгон шалгаруулалтанд оролцохоор манай инкубаторыг зорин ирсэн бөгөөд Инкубаторт элсэх журам, Эмэгтэй […]


Top Gun Training хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл

  • Сувд
  • 2016-03-23
  • Уншсан:4275

Оролцогч Э.Энхбаяр Миний нэрийг Э.Энхбаяр гэдэг. Би “Эффишэнт Вэй” ХХК-д хөгжүүлэлт хариуцсан дэд захирлаар ажилладаг. МТ-ийн инженерийн шалгалт нь бусад мэдээллийн технологийн шалгалтуудыг бодвол бүх чиглэлийг хамарсан нь мэдээлэл технологийн ерөнхий мэдлэгийг шалгахад илүү үр дүнтэй санагдсан. Мэдээллийн технологийн инженерийн шалгалтаар өөрийгөө сорьж, хэрвээ тэнцвэл цаашид мэргэшсэн инженерийн шалгалтыг өгөхөд хэрэгтэй гэж бодоод өгсөн. Нийт 200 оноо авахаас 156.5 оноо авсан. Тус […]


БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирлээ

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний шалгалт (TOPCIT)-ыг  нэвтрүүлэхээр БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институци (IITP)-тэй, Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ) нь 2015 оны 10-р сарын 07-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Мэдээллийн Технологийн Шинжлэх ухааны парк (МТШУП) нь  МТШХХГ-тай  хамтран  “TOPCIT”-ыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх шалгалтын системийг зохион байгуулах […]


Салбарын байгууллагууд