Сар бүр зохион байгуулагддаг “Силикон хаус питч Ай Ти Парк” тэмцээн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шүүгчээр: Б.Мягмарнаран /ХХЗХ-Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтсийн дарга/ Б.Тулга / Про венчер/ Н.Батсүх /МУИС-Бизнес зөвлөгөөний төвийн мэргэжилтэн/ Ж.Даваахүү /МТҮП-ИБХТ-ийн мэргэжилтэн/ нар оролцов. Энэ удаагийн арга хэмжээнд: С.Ууганбаяр – Фитнесс апп Foober баг- HuHot апп Г.Жаргал- Golden time system Г.Золжаргал-Freelance давлагаа […]
ШУТС-аас шинжлэх ухааны салбарын гарааны компаниудын дунд “Гарааны компани-дэвшлийн гарц” нээлттэй уулзалтыг 2-р сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд мэдээллийн технологийн бизнес инкубаторыг дэргэдээ бойжуулдаг манай МТҮП уг арга хэмжээнд урилгаар оролцсон юм. Шинжлэх ухааны ололт амжилт, бүтээлийг үйлдвэрлэл зах зээлд нэвтрүүлэх, инновацийг гардан хэрэгжүүлэгч 30 орчим гарааны компанийн удирдлагууд харилцан туршлага солилцонгоо үйлдвэрлэл, борлуулалт, санхүүжилт, татвартай холбоотой саад бэрхшээлийг ямар […]
Мэдээллийн технологийн үндэсний парк энтерпренёршип гарааны бизнесийг дэмжих, залуу энтерпренёруудыг өөрийн гарааны бизнесээ зөв оновчтой танилцуулахад нь дадлагажуулах зорилгоор Силикон хаус питч тэмцээнийг 2016 оны 3 дугаар сараас хойш сар бүр зохион байгуулсаар ирсэн. Цаашид бид энэхүү арга хэмжээгээ өргөжүүлэн хүрээллээ тэлж бусад газруудад нутагшуулах зорилгоор франчайзинг хийж байгаа бөгөөд энэхүү ажлын гараагаа Эрдэнэт хотоос эхэллээ. 2017 оны 02 дугаар […]
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний ICDL /International Computer Driving Licence/ шалгалтыг албан ёсоор Монголдоо өнөөдөр зохион байгуулж байна. ICDL-ийн анхны шалгуулагч нар Дорнод аймгаас ирж оролцож байгаа нь уг шалгалтын цар хүрээ, ач холбогдлыг тус аймгийн иргэд хамгийн сайн ойлгон хүлээн авч түүхэн үйл явдлын манлайлагч боллоо. Шалгалтыг зорин ирсэн залуустаа […]
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ МТҮП-д зохион байгуулагдаж байна. Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн […]