МТҮП-аас 10 сарын 17-нд зохион байгуулах “IOS” апп хөгжүүлэх сертификаттай сургалтандаа бүртгэж эхэллээ. С болон Java хэлний ерөнхий мэдлэгтэй, IOS хөгжүүлэхийг хүссэн хүн бүхнийг урьж байна. Та тус сургалтанд хамрагдсанаар онолын мэдлэг, чадвар эзэмшихээс гадна өөрийн хүссэн, сонирхсон апп хөгжүүлэх болно. www.training.itpark.mn сургалтын системд хандаж, бүртгэлээ баталгаажуулна уу Дэлгэрэнгүй мэдээллийг 11-327322 дугаараас лавлана уу
Дэлхийн улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, инновацийг бүтээх замаар эдийн засгаа тэлэх бодлогыг баримталж байгаа энэ цаг үед монгол орон яг хаана явна вэ? Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал аль хэдийн эхэлчихсэн гэгдэж буй энэ үед бидэнд энэ асуудлаарх нэгдсэн бодлого үгүйлэгдсэн хэвээр. Инновацийн, гарааны бизнесийн эко системийн бүрдүүлэгч оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, харилцан ойлголцох, гарааны компаниудад […]
МТҮП мэдээллийн технологийн үндсэн инкубатораас гадна Бизнес эрхлэгч эмэгтэй инкубатор, PR-маркетинг, борлуулалтын инкубатор, Виртуал инкубатор, Оюутан бизнес инкубатор зэрэг зорилтот салбараар элсэлт авч, үйл ажиллагаа, цар хүрээгээ салбар бүрт чиглүүлэн ажиллаж байна. Паркийн дэргэд 17 компани бойжиж, 7 багц үйлчилгээ авч байгаа ба уламжлалт сургалтуудын нэг санхүүгийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Инновацийг бүтээгч инкубаторынханд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ зах зээлд байр […]
МТҮП-ийн Виртуал инкубаторын гишүүн МаМа Апп-ыг хөгжүүлэгч Э.Жавхлан бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ олонд таниулах зорилгоор “Хэрэглэгч ээж”-үүдийн уулзалтыг зохион байгууллаа. Мамапренёруудаа дэмжсэн Э.Жавхланы гар утасны хөгжүүлэлт тун удахгүй зах зээлд гарахад бэлэн болж байгаа бөгөөд түүний анхны бизнес санаа олон түншлэгч, хамтрагч нарын хүлээлтийг үүсгээд байна. Учир нь өнөөдрийн арга хэмжээнд 70 гаруй ээж болон ирээдүйн ээж болох бүсгүйчүүд хүсэл, зорилго, тэмүүллээрээ […]
МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийн стартап буюу гарааны бизнесээ богино хугацаанд зорилтот бүлэгт оновчтой танилцуулах зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор “Silicon house Pitch day” тэмцээнийг сар бүр зохион байгуулдаг ба энэ удаагийн тэмцээн 9 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа. “Pitch day” тэмцээнийг “Та дэлхийд гарахад бэлэн үү” цуврал ярилцлагатай нэгтгэн хийсэн бөгөөд хүндэт зочноор Цахиурын хөндий “Silicon Valley”-д ажиллаж байгаа […]