Мэдээ, үйл явдал

“ДЭМЖИХ АЯН” арга хэмжээ болох гэж байна

Олон Улсын Хүний Нөөцийн Хөгжлийн Академи нь менежментийн зөвлөх үйлчилгээний компани бөгөөд Компаний эзэд, ТУЗ-ын дарга, Ерөнхий захирлууд, Гүйцэтгэх захирлуудад гадаад улс орнуудын томоохон компаниудад амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа менежментийн арга хэрэгслүүдээс монгол хөрсөнд нутагшуулан зааж, компаниуд дээр хэрэгжүүлж ажилладаг. Монгол улсад хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхэд ажиглагддаг асуудал бол зарласан ажлын байранд сэтгэл хангалуун авах зөв хандлагатай, […]


“Silicon house Pitch Day” тэмцээн боллоо

МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2016 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шүүгчээр: Г.Үүрдмандах /МУИС Бизнесийн сургууль, бизнес зөвлөгөөний төвийн ерөнхий менежер/ Б.Пүрэвсүрэн /“Start up weekend” ерөнхий менежер/ А.Ариунзаяа/МТҮП-ын ИТДТ-ийн Инновацийн мэргэжилтэн/ […]


Active directory сургалтын бүртгэл үргэлжилж байна

МТҮП нь мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, чадваржуулах зорилгоор МТ-ийн төрөлжсөн цогц сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 10 сарын 17-оос 10 сарын 20-ыг хүртэл зохион байгуулагдах  Active directory сургалтандаа бүртгэж эхэллээ. Сургалт бүр сертификаттай бөгөөд богинохон хугацаанд танд таны хүссэн мэдлэг, чадварыг олгох болно. Та бүртгүүлэхийг хүсвэл www.training.itpark.mn системд бүртгүүлж бүртгэлээ баталгаажуулна уу Сургалтын талаарх мэдээллийг […]


Autocad сургалтын бүртгэл эхэллээ

МТҮП-аас 2016 оны 10 сарын 23-аас 11 сарын 01-ний хооронд зохион байгуулах “AUTOCAD” анхан, дунд шатны сертификаттай сургалтандаа бүртгэж эхэллээ. Та сургалтанд хамрагдсанаар Autocad програмын хэрэглээний цэс Координатын систем Холбоос цэгүүдийг ашиглах Зургийн нэгж тохируулах Зургийн харагдах байдлыг тохируулах Зургийн давхарга үүсгэх Зураг зурах үндсэн командууд Геометр дүрсийг засварлах, Зурааслалт ба будах Текст ба хүснэгттэй ажиллах Зургийн хэмжээ тавих Гурван […]


Зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтандаа бүртгэж эхэллээ

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургалтын төвөөс  Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтнүүдэд  зориулж мэргэшлийн зэрэг олгох сургалтыг 2016 оны 10-р сарын 31-ээс 12 сарын 2-ны хооронд зохион байгуулах гэж  байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалтыг зохион байгуулахаас гадна сунгалтыг хийх юм. Албан бичиг Бүртгэлийн хугацаа: 2016 оны 10 сарын 15-н хүртэл ШУТИС, МХТС-ийн 303 тоот. Mail: ict.consultengineer@gmail.com Утас: 7016-9333, […]


Салбарын байгууллагууд