Мэдээллийн технологийн хурдацтай нийгэмд хүүхэд багачууд технологийн шийдэлтэй техниктэй найзалж, сэтгэхүй нь өдрөөс өдөрт “ухаалагжиж” байна. Тиймээс сурган хүмүүжүүлэгч багш нар ч бяцхан шавь нараасаа “хоцрохгүй” үүднээс номын дуу сонсож, техник, технологитой танилцлаа. Учир нь бяцхан үрсийн танин мэдэхүйн хэлбэр өөрчлөгдөж, урьдын заах аргын нэг хэлбэр болсон цаасан дээрх үзүүлэх материал гологдох болсон өнөө үед манай инкубаторын “Марчаахай” ХХК-ийн […]
МТҮП-ын мэдээллийн технологийн инкубаторт өнөөдөр 12 компани бойжиж өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа уралдуулж шинэ технологид суурилсан бизнесийг дотооддоо нутагшуулж улмаар бүтээгдэхүүнээрээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нөхцлийг эрэлхийлэн Монголдоо IT-г хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэтэл манай залуусын шинэ санаа, технологийн зохиогчийн эрхэнд хууль бусаар халдсан тохиолдол оны өмнөхөн гарлаа. Инкубаторт бойжигч “Unread” ХХК-ийн unread.today вэб контентийг хуулбарлан зах зээлд борлуулах гэсэн […]
МТҮП-аас залуу энтрепренёруудыг өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд (120 секунд) багтаан зорилтот бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, зорилгодоо хүрэхэд сургах, дадлагажуулах зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Silicon house Pitch Day” тэмцээн 2017 оны 1 сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээний шүүгчээр: А.Өсөхбаяр /Мандах женерал даатгал-ЭМД хариуцсан захирал/ Ц.Цэцэгмаа /МТҮП-ИТДТ-ийн мэргэжилтэн/ С.Лхамсүрэн /Зааландаа апп үүсгэн байгуулагч/ нар оролцов. Энэ удаагийн арга […]
Бизнес эхлэн эрхлэгчдэд компаниа байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, ажилтнуудаа мэргэшүүлэх, хууль эрх зүйн болон бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлаар зөвлөгөө авах, өсч бойжин хөл дээрээ зогсох, улмаар инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээлэл, үйлчилгээг нэг дороос цахим орчноор дамжуулан авах “Виртуал инкубатор”ыг бид танд санал болгож байна. Мэдээллийн технологи гэлтгүй бусад бүх чиглэлийн шинэ бүтээлч санаа, шийдэл […]
Манай Виртуал инкубаторын 5 дэх гишүүн “МаМа Апп”-ыг санаачлагч Э.Жавхлангийн Виртуал инкубаторын үйлчилгээний гэрээний хугацаа дууссан ба өнгөрсөн 6 сарын турш төслөө амжилттай гүйцэтгэж “Шилдэг төгсөгч”-ийн болзол хангалаа. Виртуал инкубаторын үйл ажиллагааны журмын Виртуал инкубаторын компани, иргэний үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, урамшуулах заалтыг үндэслэн үнэлгээгээр 90%-аас дээш оноо авч “Шилдэг төгсөгч” болж, МТҮП-ын мэдээллийн технологийн инкубаторт сонгон шалгаруулалтгүйгээр шууд элсэж, […]